2-р сарын 23-нд Орос улсад Эх орныхоо өмнө гавъяа байгуулсан эх орончидын өдрийг тэмдэглэж байна. Бүр 90 жилийн турш тэмдэглэж буй баярын өдрийн нэрийг удаа дараа өөрчлөсэн боловч эх орныхоо дайчдын гавъяаг ёслон хүндэтгэх уг чанар нь өөрчлөгдөхгүй хэвээр байна.

Улаан Армийн өдрийг  шинэ залуу ЗХУ гадаад, дотоодын дайснаа удаа дараа ялснаас хойш 1922 онд анх удаа албан ёсоор тэмдэглэжээ. Хожим 2-р сарын 23-нд ЗХУ-д нийт ард түмний баяр болгон жил дутам тэмдэглэв. Зөвхөн нэр нь өөрчлөгдсэн байна. Зөвлөлтийн Арми, Тэнгисийн цэргийн флотын өдөр хэмээн нэрлэжээ.

Тэр үед зарим уламжлал нь бий болсон. Юуны түрүүнд цэрэг, тэнгисийн цэргийн албан хаагчид, ахмад дайчдад баяр хүргэж байв. Мөн өдөр тэдэнд зориулан баярын арга хэмжээ, концертыг зохион байгуулж байсан. Ахмад дайчид сургуулиудад очиж, дайны хүнд бэрх өдрүүд болон цэргийн гавьяаны талааар өгүүлж байв. Зөвлөлтийн цэрэг офицерын гавьяаны тухай шилдэг кино телевизээр өдрийн турш үзүүлж байсан.

ЗХУ бутраснаас  хойш Зөвлөлтийн Арми, Тэнгисийн цэргийн флотын өдрийг Эх орноо хамгаалагчийн өдөр гэжээ. Мөн өдрийг Орос улсад төдийгүй ТУХН-ийн зарим улсад бас тэмдэглэж байна. Түүнээс гадна 2002 оноос хойш 2-р сарын 23-ны өдөр  эрэгтэйчүүдийн баярын өдөр болов. Эрэгтэйчүүд мэргэжил, нас сүүдрээс үл шалтгаалан эмэгтэйчүүдээс мэндчилгээ, бэлэг дурсгалын зүйл хүлээн авч байна.

Эрэгтэйчүүд ба жаал хөвгүүдэд  сургууль дээр ба гэрт нь мэндчилгээ дэвшүүлж байна. Тэд эмэгтэйчүүдийн анхаарал халамжийг мэдрэхээр мөн өдрийг тэсч ядан хүлээдэг. Гэвч энэ нь  бүх эрэгтэйн баярын өдөр  байгаа боловч  хуурай замын цэрэг, тэнгисийн цэргийн албан хаагчид мөн баярын өдрийн гол баатар болдог. Төр засгийн удирдагчид болон дуртай жужигчид мэдээжээр төрөл төрөгсөд нь мэнд хүргэж байна.Мөн өдөр шилдэг цэрэгт  төрийн шагнал хүртээж одон гардуулдаг.

ХХ1 зуунд энэ баяртай холбоотой бас нэг уламжлал бий болсон. Одоо жил бүр Эх орноо хамгаалагчийн өдөр баярын галын наадам болдог. Хүчит зоригтой эрэгтэйчүүд, ирээдүйн хамгаалагчдад зориулсан яруу сайхан галын наадам оройн 9 цагт олонхи хотод болдог уламжлалтай.     

Гэрэл зураг