ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев НҮБ-ын АЗ-д сирийн асуудлаархи тогтоолд Орос улсаас хориг тавьсаны шалтгааныг Саудын Арави, Ирак, Иран улсуудын төрийн тэргүүн нарт тайлбарлав.Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Сирийн байдлыг Иракийн ерөнхий сайд Нури Малик, Саудын Аравийн ван Абдалла Бен Абдель Азиз, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нартай утсаар ярьж  уг асуудлыг авч хэлэлцлээ. Орос улс сирийн дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлогоос сэргийлэн сэрэмжлэхийн тулд НҮБ-ын АЗ-д санал хураалтын явцад хориг тавьсан юм. Энэ тогтоолыг  «ливийн хувилбар» гэгчийг давтах зорилгоор  хэрэглэх гэсэн зарим улсын оролдлогыг   Москва саатуулав.Сирийн дотоодын яриа хэлцээг төлөвшүүлэхэд тус  дөхөм үзүүлэх нь зайлшгүй чухал гэж Оросын ерөнхийлөгч онцлов. Бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож мэдэх иргэний дайн дэгдээхээс сэрэмжлэх нь өнөөгийн гол зорилт гэж Медведев үзэж байна. Тэрээр  Иран, Ирак, Саудын Аравийн төрийн тэргүүн нартай  ярилцахдаа сирийн бүх талын өргөн яриа хэлцээг төлөвшүүлэхэд тус дөхөм үзүүлэх нь зайлшгүй чухал гэж онцлов. Ийм яриа хэлэлцээ хийхээс татгалзах явдал иргэний дайн дэгдээхэд хүргэж мэднэ 2011 оны 10-р сард болон энэ оны 2-р сарын 4-нд Орос,Хятад улсууд НҮБ-ын АЗ-д  Сирийн эрх баригчдын эсрэг тогтоолын төсөлд хориг тавьсан юм. Эдгээр хоёр улс АЗ-ийн байнгын гишүүдийн хувьд ийм эрхтэй байна.  Тогтоолын төсөл сирийн цэргийг хот тосгодоос гаргаж, ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах Арабын улсуудын холбооны төлөвлөгөөг үндэслэжээ. Сирид засгийн газрыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн бараг нэг жил үргэлжилж байна.