Улс орон, ард түмнүүдэд нэн чухал шийдвэрүүдийг суртал нэвтрүүлгийн хүчит кампанит ажиллагааны нөлөөгөөр батлахыг Орос улс хүлцэхгүй гэж өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  хэд хэдэн гадаад улсын элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ гардуулах ёслол дээр мэдэгдлээ. «Бид  олон улсын зорилгод хүрэх болон ардчилсан дэг журмыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн прагматик гадаад бодлогоо цаашид үргэлжлүүлнэ. Мэдээжээр бид олон улсын эрх зүй болон бүх улс, ард түмний аюулгүй байдлыг адилхан хангах явдлыг дээдлүүлж байна» гэж Медведев хэлжээ. «Чухамхүү эдгээр зарчим олон улсын ба бүс нутгийн нэлээд хүнд түвэгтэй    болон одоо олон улсын хэмжээнд авч үзэж хэлэлцэж байгаа  асуудлууд тухайлбал Ираны цөмийн хөтөлбөр, Сирийн байдал түүнчлэн Египет, Ливи удсууд, ер нь Ойрхи Дорнодод болж байгаа уйл явдлуудын асуудлаар бидний баримталж буй байр суурийн үндэс болсон» гэж ерөнхийлөгч хэллээ. «Иймээс бид дэлхийн хамтын нийгэмлэгээс шашин,үндэстэн дундын хэмжээнд гаргах шийдвэрүүдийн үр нөлөөг харгалзах юм. Бид зохих хүчин зүйлүүдийг тоомсорлохгүй шийдвэрүүдийг дэмжихгүй» гэж ОХУ-ын төрийн тэргүүн хэлжээ. « Юуны түрүүнд НҮБ мэт олон улсын эрх зүйн байгууллагууд үнэ цэнээ алдахаас сэрэмжлэх хэрэгтэй. Эдгээр байгууллага улс төрийн тухайн байдал, эдийн засгийн ямар нэг зорилтоос болж жишээлбэл  анд нөхдийн  бүлэг гэгчээр хуваагдах ёсгүй гэж  ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев онцлов.