Хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийг Сири улс руу явуулах саналы нь дэлхийн хамтын нийгэмлэг дэмжинэ гэдэгт Орос улс найдаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Орос улсаас НҮБ-ын АЗ-д онц эрхт төлөлгчөө Сири улс руу явуулахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад даалгах санаачилга дэвшүүлснийг тэрээр дурдав. Төлөөлөгч  Сирийн засгийн газрыг оролцуулан бүх талтай хүмүүнлэгийн тусламж  аюулгүй үзүүлэх асуудлаар тохиролцох зорилтыг биелүүлнэ. Сирид өдөр бүр хоёр цагийн турш гал зогсоох боломжийг хэлэлцэж буй олон улсын Улаан загалмайтны байгууллагын хүчин чармайлт Оросын санаачилгад нийцэж байна. Гал зогсоох үеийг Сирийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд ашиглана.