Гадаадын иргэдийг оросын их дээд сургуульд элсүүлэх болзолыг хөнгөвчилж мэднэ. Холбооны цагаачлалын албаны тэргүүн Константин Ромодановский ийм санал дэвшүүлжээ. Тухайлбал элсэлтийн комисст олгох баримт бичгүүдийн тоог цөөрүүлж, гадаадын элсэгчэд орох виз олгох журмыг хялбарчилна. Энэ арга хэмжээ хил залгаа юуны түрүүнд ТУХН-ийн орнуудын боловсролтой залуучуудыг элсүүлэх боломж олгоно гэж тэрээр үзэж байна. Орост боловсрол эзэмшсэн олонхи залуучууд энд үлдэж ажиллаж амьдрахыг хүснэ. Энэ нь Оросын ШУ,эдийн засгийн чадавхид нааштай нөлөөлөнэ гэж Ромодановский үзэж байна.