Оросын үйлдвэр худалдааны бүлгийнхэн  9-р сард Владивостокад болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг зохиож байна. Үйлдвэр худалдааны зөвлөлдэх зөвлөл Ази Номхон далайн бүс нутгийн томоохон форумоос хагас жилийн өмнө Хонконгод ажиллаж эхлэв. Үндэсний технологийг уламжлах санг байгуулах нь гол саналын нэг болно.

Орос улсаас санал болгосон  технологийг уламжлах механизмыг Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд ашиглаж болно. Тэгснээр хөгжиж байгаа орнууд шинэ боловсруулалтыг ашиглах боломжтой болно.

 Технологийг уламжлах үндэсний санг байгуулах саналыг энэ онд ОХУ Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах үед хэрэгжүүлж болно. Орос улс 10 жилийн дотор технологийн хандивлагч орон болж мэднэ.

Орос улс дамжин нэвтрүүлэх үүргээ өргөжүүлвэл ашиг нь нэмэгдэнэ. Европ Азийн хоорондын худалдааны 10 хувь нь улс орныг дамжин нэвтрэвэл оросын компаниуд бараг 50 тэрбум долларын ашиг жил дутам олно. Даргалах улсаас тээвэр логистикийн хоорондын харилцаа холбооны сэдвийг хэлэлцэхийг санаачлана. Ази Номхон далайн бүс нутгийн талаархи мэргэжилтэн Вячеслав Амиров хэлэхдээ

 «Бүтээгдэхүүнээ гадаадад нийлүүдэг олонхи компани Оросын Приморье, Номхон далайн эрэг хавийн бүс нутагт нүүрс, мод  гэх мэт томоохон ачаа дамжин нэвтрэх тээврийн дэд бүтцийг сайжруулав. Мэдээжээр бид чингэлэгт ачаа  дамжин нэвтрэхийг сонирхож байна. Үүнд логистик ба чингэлэгийн хөдөлгөөний хурдацын үүднээс их юм хийх хэрэгтэй. Нисэх онгоц манай нутаг дэвсгэрийн дээгүүр нисч, замдаа шатахуун нэмж хийх боломж олгох нисэх онгоцны дамжин нэвтрэх цэгүүдийг Владивосток  болон сибирийн хотуудад байгуулах нь хэтийн төлөвтэй бас нэгэн чиглэл билээ» гэлээ.

Эдүгээ Орос улс евразийн чиглэлээр Сибирийг нэвт дамжсан төмөр зам, арктикийн чиглэлээр Хойд усан замыг ашиглаж байна. Оросын төмөр зам, боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудал дээр ажиллах нь зайлшгүй чухал гэж шинжээчид тэмдэглэв. Солонгосын төсөл гэгч байгаа. Өмнөд ба Умард Солонгосын удирдлага Сибирийг нэвт дамжсан төмөр замыг Солонгосыг нэвт дамжсан төмөр замтай  холбохыг сонирхож байна. Дэлхийн нийт хүн амын 40 хувь болон дэлхийн ДНБ-ний тэн хагас гаруй нь Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад ногдож байна. Одоо эдгээр улс улс төр, эдийн засаг, технологийн чухал  зорилтыг биелүүлэх боллоо.