Эрхэм сонсогчид оо!  Уламжлал ёсоор Сар шинийн баяраар  бэлэг  барьдаг ёс бий. Харин бидний барих концертын хөтөлбөр энэхүү бэлэг болог. Хөтөлбөрийг Орос улсын Ардын жүжигчин Маргарита Суворова нээж байна. Тэр өөрийн урын сангийн нэгэн дууг Азид зориулсан юм.Одоо Маргарита Суворовагийн баярын мэнд дэвшүүлэхийг сонсоод, дараа  “Миний Ази”  дууг сонсоцгооё!

«Монгол улсын эрхэм хүндэт сонсогчд оо! Та бүхэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа би туйлын их баяртай байна. Та бүхэнд эрүүл энх, халуун бүлээн, хайр сэтгэлийг хүсье! Та бүхний юу санасан есөн хүсэл, сэтгэлчлэн бүтэх болтугай! Өнөөдөр би та бүхэнд “Миний Ази” шинэ дуугаараа ая дууны мэнд хүргэж байна».

Монголчууд “Цагаан сарыг яаж тэмдэглэснээс тэр жилийн өнгө харагддаг” гэж гэж ярьдаг. Энэ баяр бол зөвхөн уламжлал, ёс заншил болон  олон зуун жилийн хэв маягийг харуулаад зогсохгүй, үүнгүйгээр үл орших угсаатны  соёлын нэгээхэн хэсэг юм.

Манай хөтөлбөрийн дараагийн оролцогч бол Халимаг улсын ардын туульс хайлагч, “Жангар” туульсийн хөөмийн их мастер Владимир Каруев юм. Түүнийг монголчууд – «Цагаан зам» гэж нэрлэдэг юм. Монголын соёлыг сурталчилж, монгол-халимагийн хоорондын хэлхээ харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнийг  Алтан гадас одонгоор шагнасан юм. Каруевын зохиосон  “Ээжийн  дуу” олон жил хит болж ирсэн юм. Өнөөдөр та бүхэнд зориулан энэ дууг  сонсгоё!

Сар шинийн  баяраар  айл бүр баярын тансаг  ширээгээ тойрон сууж хүндэт зочдоо хүлээж авдаг улажлалтай. Сар шинийн баяраар аль болох олон зочин  ирж байвал, тэр жилдээ тухайн айлд   баяр жаргал, инээд баяслаар дүүрэн байна гэж үздэг юм.

Эрхэм нөхдөө!  Та бүхэнд  манай нэвтрүүлгийн  дараагийн зочин Орос улсын гавъяат жүжигчин Варвараг танилцуулъя. Өвөрмөц энэ дуучин эмэгтэй хөгжмийн төрөл бүрийн чиглэлүүдэд  азаа сорьдог юм. Манай хөтөлбөрт Варвара “Нисээд л дуулж  байлаа” гэдэг  дуугаараа ая дуу барина.

Одоо бүгдээрээ оросын нэрт хамтлаг  “Дискотека Авария”-тай  хамт бүжицгээе! Өнөөдөр тэд хамгийн нэрд гарч байгаа “Арам-Зам-Зам” гэдэг бүжгийн аяыг тоглоно. Та бүхнийг  бидэнтэй нэгдэн хөгжилдөхийг урьж байна.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!