Афганистанд эмх замбараагүй байдал үргэлжлэсээр байна. Орон нутгийн оршин суугчид америкийн цэргүүд хэд хэдэн ширхэг Коран хөлгөн сударыг шатаасныг хилэгнэн зэвүүцэж байна. Өнөөдөр Кабулын 500 оршин суугч АНУ-ын цэргийн баазын дэргэд түйвэн бусниулах ажиллагаа явуулав. Түүнчлэн 1000 орчим хүн Жалалабад хот орчмын засмал замыг хааж, АНУ-ын эсрэг уриа лоозонг хашгирав. Даваа гаригт Баграм хошууны цэргийн баазад хэд хэдэн Коран хөлгийн сударыг шатааснаас хойш эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнэв. Лалын шашны сударыг устгах ажиллагааг зогсоохыг орон нутгийн оршин суугчид оролдсон хийгээд хоёр хүн амь үрэгдэв. АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта уучлал гуйсан боловч түгшуүүртэй байдал намжихгүй байна.   

Гэрэл зураг