АНУ Сирийн эрх баригчид болон тус улсын ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах зорилгоор олон улсын шахалтыг улам хүчтэй болгохын төлөө байна. Сирийн дотоод хэрэгт зэвсэг хэрэглэн  хөндлөнгөөс оролцож болзошгүй гэж Вашингтон үзэж байгааг АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд өчигдөр мэдэгдлээ. Улс төрийн шийдвэр бол Сирийн хямралаас гарах шилдэг зам гэдэгт АНУ итгэж байгааг тэрээр онцлов. Хэрэв Асад дэлхийн хамтын нийгэмлэгийн шаардлагыг биелүүлвэл асуудлыг улс  төрийн замаар шийдвэрлэх, Арабын улсуудын холбооноос санал болгосон засгийн эрхийг залгамжлуулах хувилбарыг хэрэгжуулэх боломж хэвээр байх болно гэж Нуланд хэллээ. АНУ Асадыг албадаж чадахгүй бол нэмэлт арга хэмжээ авч үзэж мэднэ. «Энэ нь америкийн цэргийн гутал сирийн газар нутгийг дэвсэнэ гэсэн үг юм уу ? гэсэн асуултад Нуланд «магадгүй» гэж хариулав. «Тиймээ бид ямар ч арга хэмжээг үгүйсгэхгүй байна» гэж тэрээр тэмдэглэжээ.