НҮБ-ын Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөөгчдийн  Иран улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаар  эрх баригчидтай нь хоёр өдрийн турш хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. МАГАТЭ-гийн шинжээчдийг Ираны Парчин цэргийн цогцолборт оруулаагүйд сэтгэл дундуур байна гэж агентлагийн мэдэгдэлд өгүүлжээ. Ираны цөмийн барилга байгууламжуудад очих арга хэмжээ МАГАТЭ-гийн шинжээчдийн аялалын хөтөлбөрт багтаагүй гэж даваа гаригт Ираны хэвлэл мдээллийн агентлагууд мэдээлсэн билээ. Ийм шийдвэр ямар учраас гаргасныг дурдаагүй. МАГАТЭ-гийн шинжээчид Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхээр тус улсын нийслэл Тегеран хотод хүрэлцэн очсон юм. Энэ нь сүүлийн сард шинжээчдийн Тегеранд хийж буй 2 дахь аялал билээ. Тегеран цөмийн зэвсэг бүтээж байгаа бололтой гэж өрнөдийн орнууд үзэж байна. Иран ийм зэмлэлийг няцааж, цөмийн хөтөлбөр нь дан энх тайван шинж чанартай хийгээд улс орондоо цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд л шаардлагатай гэж батлан мэдээлсээр байна.