Өнөөдөр Оросын буддын шашинтнууд Түвд, Монгол улсын оршин суугчидтай хамт хар Луу жилийн баяраа тэмдэглэж байна. Буриад,Тува, Эрхүү муж, Забайкальский хязгаар болон Москва, Санкт Петербург ба оросын өөр бүс нутаг, хотод мөн өдөр дацан, сүмд Луу жилийн баярын ёслол үйлдэж байна. Шинэ жилийн баяраа урьд тэмдэглэсэн Халимагт  хаврын баяр болж байна. Шинэ жилийн  өглөө эрт Балдан Лхамо дагина айл бүрт заларан очиж, гэр бүлийн гишүүдийг ивээлдээ авдаг. Дараачийн хоёр өдөр олонхи буддын шашинтнууд  сайн сайхны бэлэгдэл болох  ламын арвнайлсан туг  гэр, модонд дээр мандуулах ёслол гүйцэтгэнэ.