ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт  өнөөдөр БН Алтай Улсын алслагдсан хүрэхэд хэцүү нутагт хугацаанаас өмнө эхлэв. Өнөөдөр манай орныг Хятад, Монгол хоёр улстай  залгадаг хил хамгаалж буй өндөр уулын хоёр заставын цэргийн албан хаагчид санал өгөх боломжтой байна. Санал хураах хайрцагийг нисдэг тэргээр хилчдэд хүргэв. Энэ БН Улсын алслагдсан хүрэхэд хэцүү нутагт амьдарч ажиллаж буй 2000 орчим сонгогч 3-р сарын 3-нд хүртэл хугацаанаас өмнө явагдах санал хураалтад оролцоно. Эдүгээ бүс нутаг бараг 149 мянган сонгогчтой юм. Түүнчлэн алслагдсан хэд хэдэн суурингийн оршин суугчид болон өндөр уулын Ак-Кем, Кара-Тюрек цаг уурыг судлах станцуудын  ажилтнууд түүнчлэн билчээрийн маш олон малчин хугацаанаас өмнө санал өгөх эрхтэй байна.