Иран улс үндэсний ашиг сонирхолд нь аюул учрасныг мэдрэвэл дайснаас түрүүлж цохилт өгч болзошгүй гэж өнөөдөр Ираны харуулын корпусын командлагчийн нэг генерал Мохамад Хежази мэдэгдлээ. Америкийн «Карл Винсон» атомын нисэх оногоц тээгч хөлөг өнөөдөр Персийн буланд орж, саяхан тэндээс явсан «Авраам Линкольныг» солив. Сүүлийн үед АНУ-аас  хэд хэдэн нисэх онгоц тээгч хөлөгөө Персийн буланг руу явуулж, стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа Катарт байрлуулсан байна. Түүнчлэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний «Энтерпрайз» атомын нисэх онгоц тээгч хөлөг тэргүүтэй цохилтын бүлэг Флорида муж улсын зүүн эрэг хавьд сургууль  хийж, Ирантай мөргөлдөж болзошгүй хувилбарыг сургуулилаж байна.