БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид 2-р сарын 23-ны пурэв гаригт Умард Солонгосын  цөмийн асуудлаар  хэлэлцээ хийнэ. Тухайлбал талууд Солонгосын хойгийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээх асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. БНАСАУ-ын ГХ-ийн дэд сайд Ким Ге Гван, АНУ-ын БНАСАУ-ын талаархи бодлогын асуудал эрхлэсэн төлөөлөгч Глин Дэвис нар хэлэлцээнд оролцоно. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй  өчигдөр Бэээжинд уг хэлэхдээ америк-солонгосын хэлэлцээг сайшаан дэмжлээ. Хун Лэйн хэлснээр бол «Хятад улс хэлэлцээний үйл явцыг хамтын хүчээр урагш ахиулахын тулд сонирхогч бүх талтай харилцаа холбоог идэвхжүүлэхэд бэлэн байна». Түүнчлэн Бээжин Солонгосын хойг ба Зүүн-хойд Азийн байдлыг энх амгалан-тогтвортой байлгахад оновчтой үүрэг биелүүлэхэд бэлэн байна гэж Хун Лэй нэмж хэллээ. Оросын ГХЯ Бээжинд хийх хэлэлцээг сайшаан дэмжив. Солонгосын хойгийн цөмийн асуудлаар зургаан талт хэлэлцээг сэргээх нь гол зорилт хэмээн Орос улс үзэж байна гэж өчигдөр дипломат эх сурвалжаас «Интерфакс» агентлагад мэдээлсэн байна. Хоёр Солонгос улс болон Хятад, Орос, АНУ, Япон улсууд оролцож буй зургаан талт хэлэлцээнээс гарна гэж Пхеньян 2009 онд БНАСАУ-ын  баллистик пуужингийн туршилтыг НҮБ-ын АЗ-д хэлэлцсэний дараа  зарлан мэдээлсэн билээ.