Ерөнхийлөгчийн сонгуулийн явцын тухай мэдээллийг хүлээж авах ОХУ-ын Сонгуулийн төв комиссын Мэдээллийн төвд 2000 орчим сэтгүүлч томилогдоод байна. Сонгуулийн төв комиссын тэргүүн Владимир Чуров бага, дунд бизнесийг төлөөлсөн сонгогчидтой уулзахдаа  энэ тухай мэдээлэв. Чуровын хэлснээр бол оросын сэтгүүлчид сонгуулийн явцыг Мэдээллийн төвийн нэвтрүүлгээр ажиглах дуртай байна. Эдүгээ сонгуулийн кампанит ажиллагааг сурвалжлах гадаадын 800 гаруй сэтгүүлч томилогдсон тухай  тэрээр мэдээлэв. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 4-нд болно. Сонгуулийн төв комиссын Мэдээллийн төв 3-р сарын 3-аас 5-ныг дуустал ажиллах юм.