Орос улсаас Сирид хүмүүнлэгийн ажиллагаа явуулах саналуудаа ойрын үед НҮБ-ын АЗ-д хэлэлцүүлэхээр оруулна гэж  НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин «Орос улс 24» телевизийн сувгаар ярихдаа мэдээлэв. Эдүгээ АЗ Сирийн асуудлаархи тодорхой стратегийг эргэцүүлэн бодож байна гэж тэрээр тэмдэглэв. Одоо дэлхийн хамтын нийгэмлэгээс хүмүүнлэгийн асуудалд анхаарлаа төвлөрүүлвэл зохино гэж Чуркин үзэж байна.Дамаск мөргөлдөөн гарсан бүсийн зарим районд тусламжийн хүрээнд ачааг хүргэх зөвшөөрөл Улаан загалмайн нийгэмлэгт саяхан өгсөн юм. Тэрээр НҮБ ба Арабын орнуудын холбооны энхийг сахиулагчдыг Сири улс руу явуулах саналыг тайлбарлахдаа  ийм хамтрасан төлөөлөгчдийг урьд явуулаагүй учир зохион байгуулалтын асуудал ойлгомжтой биш байна гэв. Эдүгээ Сирид цэрэг цөмрөн орохыг бодоход гаднаас Дамаскад үзүүлж буй  цэрэг-улс төрийн шахалт улам  хүчтэй болж байгаа нь тулгамдсан асуудал болсон гэж Чуркин тэмдэглэв. «Өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа босгон дээр байна» гэж бодохгүй байна гэж өчигдөр тэрээр «Орос улс 24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө тэмдэглэв. Өрнөдийнхөн ба Персийн булангийн арабын хэд хэдэн улсаас Башар Асадын дэглэмд довтлох нь байдлыг даамжруулах хүнд хор уршигтай болно гэж Оросын дипломат ажилтан үзэж байна. Орос улс сирийн асуудлаархи байр сууринаасаа болж араб дахинд байр сууриа алдаж мэднэ гэсэн үзэл санааг Виталий Чуркин дэмжихгүй байна.