Израилиэс Иранд цохилт өгөх нь бүс нутгийг донсолгож мэднэ гэж Хятад улс үзэж байгааг БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй Бээжинд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ. Иран улсад өгөх цохилт сөргөлдөөнийг шатлан өргөжүүлж, дэлхийг ноцтой донсолгох уршигтай болж мэднэ гэж дипломат ажилтан онцлов. Израиль Ираны цөмийн барилга байгууламжуудад цохилт өгөх төлөвлөгөөнөөсөө одоогоор татгалзахгүй байна. Харин АНУ ба өрнөдийн орнууд татгалзахыг  Тель Авивад зөвлөж байна. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхлэсэн зөвлөх Том Донилон  Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутэй уулзав. Тэрээр ираны асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэхээс татгалзахад израилийн засгийн газрынг итгүүлж чадсангүй. Израилийн ерөнхий сайд энэ оны 3-р сарын 5-нд Вашингтонд айлчилна.Нетаньяху айлчлалынхаа үеэр  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой  хэлэлцээ хийнэ. Ираныг бөмбөгдөх гэсэн израилийн төлөвлөгөө хэлэлцээний нэн чухал асуудлын нэг болно.