Орос Хятад хоёр улс Сирид болж байгаа уйл явдлуудад хандах хандлагаа өөрчлөх шинж тэмдэг мэдрэгдсэн гэж Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдэв. Албан ёсны мэдэгдлүүдээс нь харахад БНХАУ НҮБ-ын АЗ-д сирийн асуудлаар санал хураасан үеэр ОХУ-тай хамт хориг тавьсандаа харамсахгүй байна. Өрнөдийн орнуудаас сирийн сөрөг хүчнийг дэмжих нь иргэний дайн дэгдээх, гадаадын довтолгоог бэлтгэх уршигтай болж мэднэ гэж «Жэньминь жибао» сонины саяханы тайлбарт тэмдэглэжээ.

Хятадын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үед сирийн асуудлаар удаа дараа тайлбараа нийтлэв. Өрнөдийн орнууд  Сири улсын байдлын талаар «сирийн ард түмнийг чөлөөлөх» зорилго биш өөрсдий нь геополитикийн зорилгыг удирдлага болгосон гэсэн сэдэв эдгээр тайлбарт зонхилж байна. Ийм хандлагыг Хятад улс хүлцэхгүй. Сирийн ард түмэн л улс орныхоо хувь заяаг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

Хятад Орос хоёр улс сирийн ард түмний анд биш гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид мэдэгдсэн нөхцөлд Бээжин зарчимт байр сууриндаа ахин гойд анхаарал тавьжээ. Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны  удирдагч Виктория Нуланд 2-р сарын 24-нд Тунист болох «Сирийн анд нөхөдийн бүлэг» гэгчийн зөвлөлгөөний тухай  асуултад хариулахдаа дээрх мэдэгдэл хийсэн билээ. Харин ямар улсыг анд эсвэл дайсан хэмээн үзэх эрх сирийн ард түмнээс өөртэд нь олгосон үгүйг Виктория Нуланд тайлбарлсангүй.

Гаднаас оролцох замаар дэглэмийг хүчээр солих «ливийн хувилбар» гэгчийг Сирид давтуузай гэж Бээжин,Москва хоёр болгоомжилж байна. Иймээс эдгээр хоёр улс АЗ-д санал хураасан үеэр хориг тавьсан гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирлын орлогч профессор Сергей Лузянин «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглэв. Тэр үеэс хойш Хятадын байр суурь зарчмын хувьд өөрчлөгдөөгүйг тэрээр тэмдэглэв. Сирийн байдалд хөндлөнгээс оролцохыг Хятад улс хүлцэхгүйг ГХ-ийн дэд сайд Жай Зюнийн саяхан Дамаскад хийсэн айлчлал нотлон харуулав.

 «Хэвлэлд нийтлэсэн хятад-сирийн баримт бичгүүд болон хятадын албаны хүмүүсийн хийсэн мэдэгдлүүдээс харахад Хятад сирийн асуудлаар гурван зарчмыг баримталж байна. Мөн байр суурь өөрчлөгдөөгүй. Эдгээр нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, сирийн засгийн газар, сөрөг хүчний хооронд энх тайван яриа хэлэлцээг төлөвшүүлэх, иргэний дайн дэгдээхээс сэрэмжлэх, хамгийн гол нь араб,европ буюу өөр ямар нэг хэлбэрээр гаднаас оролцохыг хүлцэхгүй зэрэг зарчим юм гэж Сергей Лузянин хэллээ.Хятад улс ухрахад бараг бэлэн байна гэж зарим улс төрч, шинжээчид ярьцгааж эхлэсэн нь сирийн хямрал хурцдаж, тус улсын тойронд улс төрийн ерөнхий түгшүүртэй байдал даамжрсантай холбоотой» гэж профессор Лузянин үзэж байна.

Үнэн чанартаа энэ нь хүч хэрэглэх хувилбарын нэг ёсны суртал нэвтрүүлгийн бэлтгэл юм. Зорилго нь тэргүүлэх гүрэн улсууд Сирийн байдлын асуудлаар итгэлтэй зөвшөлцсөнд дэлхийн олон нийт  юуны түрүүнд  өрнөдийн орнуудыг итгүүлэхэд оршино.Сириэс ирээд байгаа мэдээнүүдийн талаар ч тийм байна. Сирийн сөрөг хүчний нэг хэсэг нь Башар Асадын дэглэмтэй яриа хэлэлцээ хийх бодолтой байгаа нь  нууц хэрэг бишээ.

Гадаадын оролдлогыг хүлцэж болохгүй. Хөлдлөнгөөс оролцвол Сири «өрнөдийн хэрэгсэл» болж хувирна. Гэвч өрнөдийн хэвлэл мэдээлийн хэрэгсэл сирийн дотоодын энх тайван яриа хэлэлцээ хийх тухай ямар ч уриаг тоомсорлохгүй байна. Иймээс сирийн бүх сөрөг хүчин гадаадын оролцлогыг сайшааж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Сирийн асуудлаархи  Хятад,Орос улсуудын байр суурь уян хатан болж байна гэсэн үг яриа ч хүсүүштэй  зүйлийг бодит мэтээр харуулах оролдлого юм гэж профессор Лузянин үзэж байна.