20 мянга гаруй нэг бөхт тэмээ наадмын ажилд оролцожээ. Абу-Дабид болсон  наадмын хүрээнд тэмээний уралдаан, тэмээний үзэсгэлэн, элсэн цөлийн аврагад зориулсан  шүлэг, яруу найргийн үдэшлэг зэргийг зохион явууллаа. Наадмын ялагчдад томоохон мөнгөн шагнал олгодог бөгөөд, хожим нь тэд бүс нутагт  алдартай хүмүүс болдог ажээ.  Энэ жил наадмын хүрээнд  анх удаа хамгийн дэгжин тэмээг шалгаруулах болсон юм. Энэхүү уралдаанд Саудын Арабын  болон Персийн булангаас 400 гаруй тэмээ оролцожээ.Түрүүлсэн тэмээний эзэн 1 сая дирхамын  мөнгөн шагнал авчээ.

Гэрэл зураг