”Сүүлийн дөрвөн жил би улс-төрийн системийн зарим хэсгүүдийг өөрчилж байсан бол харин одоо үүнийг илүү идэвхитэй хийх цаг нь ирсэн”. Үүнийг  Дмитрий Медведев улс-төрийн албан бус намуудын удирдагчдад хандан хэлсэн юм. Уулзалт  2-р сарын 20-нд Москвад болсон юм.

Өнгөрсөн долоо хоногт төрийн тэргүүн Төрийн думыг байгуулах  журманд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан юм.  Өмнө нь Төрийн думд намуудын бүртгэлийг хялбаршуулсан болон бүс нутгийн захирагчдыг шууд сонгох хуулийн төслүүдийг өргөн барьсан юм.

Дмитрий Медведев ерөнхийлөгчийн санаачилсан  хуулиудын тухай албан бус намуудын удирдагчдын санал бодлыг сонсов. Ерөнхийлөгч улс-төрийн системийг ардчилахад тэдний дэмжлэгийг авна гэж найдаж байна.

«Манай улс-төрийн систем тийм ч сайнгүй байгаа бөгөөд, энд байгаа хүмүүсийн ихэнхи нь түүнийг шүүмжилж, заримдаа бүр дэндүү хатуу шүүмжилж байна. Гэсэн ч энэ байдлыг өөрчлөхийн тулд юуны өмнө нийтлэг төсөөлөлд тулгуурлах нь чухал юм. Миний бодоход ийм цаг нь одоо ирээд байна. 

Хачирхалтай нь энд цугларсан хүмүүсээс  би  энэ сэдвийг дэмжих үг сонсох болов уу гэж найдаж байна. Яагаад гэвэл, та нар улсын бүртгэл үгүй бөгөөд, нам байгуулах журмын ардчилал болон улс-төрийн системийг  нийтээр нь ардчилах нь  та нарт улс-төрийн орой дээр байгаа намуудаас илүү чухал байж мэдэх юм» гэж Д.Медведев хэллээ.

Уулзалт болохын  өмнө  ”Зүүн фронтын” удирдагч болон “Шудрага сонгуулийн төлөө” хөдөлгөөний зохион байгуулах хорооны  гишүүн Сергей Удальцов ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзасныхаа дараа ашигтай уулзалт боллоо гэж ярьж байсан юм. 

«Огт хийхгүй байснаас, оройтсон ч гэсэн хий. Шуугиан дэгдээх  юм уу, ямар нэгэн  тасархай юм болсонгүй.  Төрийн думын хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг ярилцлаа.   Уулзалтын үр дүнгээр ажлын хэсэг байгуулагдана» гэж С.Удальцов тэмдэглэлээ.

Сөрөг хүчний “ Партия дела” намын тэргүүн Константин Бабкин ерөнхийлөгчийн хийсэн  уулзалтын тухай хэлэхдээ: «Уулзалт гурван цаг үргэлжилсэн бөгөөд янз бүрийн сэдвийг хөндсөн. Сонгууль, намуудын бүртгэл, өршөөл үзүллэх гээд бүхий л тулгамдсан асуудлуудыг ярьсан. Ерөнхийлөгч бүгдийг сонсоод, ихэнхи зүйл дээр санал нэгтэй байсан. Харамсалтай нь зарим зүйлүүдтэй санал нэгдээгүй.

Тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа  санаачилсан хуулиудаа хэрэгжүүлэх бодолтой байгаа гэж хэлсэн юм. Бүхэлдээ, тэр  сонгуулийн хяналтын арга хэмжээг дэмжиж байна.Гэхдээ сонгуулийн блок байгуулахыг дэмжээгүй юм.  Ихэнхи хүмүүс  үүнийг  хэдэн арван  бүртгэлтэй намуудын дунд санал хуваагдана гэж үзэж байна. Түүнчлэн, ерөнхийлөгч одоогийн Төрийн думыг хугацаанаас нь өмнө тараахыг дэмжээгүй юм» гэлээ.

Уулзалтыг санаачилсан ерөнхийлөгч Дмитрий Медведев уг арга хэмжээг  Орос улсын улс-төрийн систем ямар чиглэлд хөгжих ёстой гэдгийг ойлгохын тулд хэрэгтэй байсан гэж үзлээ.  Засгийн эрх баригчдын талын болон эсрэг талын тэмцэл дээд цэгтээ хүрсэн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх  үед ийм маягийн харилцаа нь ашиг авчирна. Талуудын нийтлэг хэл амаа олох  гэсэн аливаа  оролдлого нь  мөргөлдөөний улмаас улс орныг эмх замбараагүй байдалд хүргэх боломжийг багасгаж байгаа юм.