Орос улс Тунист «Сирийн анд нөхөдийн бүлгийн» уулзалтад оролцох боломжгүй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Александр Лукашевич мэдэгдлээ. Сирийн сөрөг хүчний зарим бүлгийг Тунист урисан байхад  сирийн засгийн газрын төлөөлөгчдийг уриагүйг Орос улс хүлцэхгүй гэж дипломат ажилтан хэлэв. Уулзалтын төсгөлийн баримт бичигтэй холбогдон бас буурьтай асуудлууд  гарч байна. ОХУ-ын ГХЯ-нд байгаа мэдээ баримтуудаас харахад хэдхэн улс төгсгөлийн баримт бичиг дээр ажиллаж байгаа хийгээд бусад нь баримт бичгийг ёс төдий батлана. «Сирийн анд нөхөдийн бүлгийн» тухайд гэвэл 2011 онд хурандаа Каддафитай хийх тэмцэлд ливийн сөрөг хүчнийг дэмжихээр байгуулсан олон улсын эвслийг бий болгож байна гэж Лукашевич хэллээ. Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгийг сирийн ард түмний нэг хэсгийн биш нийт ард түмний анд найз болгохын төлөө байна. Түүнчлэн АЗ-ийн гишүүд  хүмүүнлэгийн тусламжийн ачааг аюулгүй тээвэрлэх асуудлыг засгийн газар, сөрөг хүчний төлөөлөгчидтэй уялдуулан зохицуулах  онц эрхт төлөөлөгчийг Сири улс руу явуулахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах ёстой гэж Москва үзэж байна. Орос улс НҮБ-д мөн чиглэлээр хамтрана шудрагаар ажиллахад бэлэн байна гэж Лукашевич хэлэв.