БНАСАУ-ын хил орчимд хийсэн Өмнөд Солонгосын армийн цэргийн сургууль  будлиангүйгээр төгсөв. Ёнпхёндо арлаас холгүй маргаан үүсгэсэн усан хил орчимд их буугаар цуврал буудлага хийжээ. 2010 онд Пхеньян Сөүлийн ийм сургуулийн хариуд энд их буугаар гал нээсэн билээ. Тэр үед Өмнөд Солонгосын дөрвөн цэргийн албан хаагч амь үрэгдэж, хориод хүн шархдсан юм

Энэ удаагийн цэргийн сургуулийн үеэр байлдааны буудлага бараг хоёр цаг үргэлжлэв. БНСАУ армиа байлдааны бэлэн байдалд оруулж, хатуу цохилт  өгөх тухай уламжлал ёсоор зарлан мэдээлэв. БНАСАУ ийм цэргийн сургууль бүрийг  нутаг дэвсгэрт нь цөмрөн орох ажиллагаанд  хариу барих хэрэг хэмээн үздэг. Ийнхүү үзэх бодит учир шалтгаан Пхеньянд байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов хэлээд

«Умард Солонгосын уг яриа, мэдэгдэл гол төлөв дотоодын зорилготой хийгээд сүрдүүлэх биш тогтоон барих зорилттой юм Энэ нь эмээсний илрэл биш. Гэвч ийм цэргийн сургууль нэлээд аюултай гэж бодож байна. Хил хамгаалах биш хожмын довтлого хэмээн Умард Солонгосын үзэх ажиллагаа явуулахад чиглэгдсэн. Ёнпёндо орчимд будлиан гарсан цэргийн сургуульд 70 мянга орчим хүн оролцсоныг үүнтэй холбогдуулан дурдмаар байна гэв.

Энэ удаагийн буудлага 2-р сарын 27-нд эхлэх илүү өргөн цар хүрээтэй сургуулийн өмнө болсон явдал Пхеньянийг түгшүүлэв. Энэ сургуульд Өмнөд Солонгосын 20 мянган, АНУ-ын 2 мянган цэргийн албан хаагч оролцоно.Цэргийн сургуулийг хойшлуулж болзошгүй гэж 2011 оны сүүлээр Ким Чен Ир нас нөгчсэн үед мэдээлсэн билээ. Гэвч хошлуулаагүй нь одоо тодров. Сөүл Вашингтон хоёр БНАСАУ-ын шинэ удирдлагыг ингэж шалгаж байгаа бололтой.

Умард Солонгосын цөмийн асуудлаар БНАСАУ, АНУ хоёр 2-р сарын 23-нд Бээжинд хэлэлцээ хийхийн өмнө Сөүл цэргийн сургууль явуулсаныг нэмж хэлье.