Орос улсын буддийн шашинтнууд Аргын тооллын  2-р сарын 22 -ний өдрийн шинийн Нэгнийг угтах ажлаа өнөөдөр өндөрлөж байна. Орос улсын Сангхи дацангуудад лам нар өглөөнөөс битүүний хурал номоо хурж байна. Өнөөдөр буриадын Иволгины дацанд сүсэгтэн олны өмнө  өөрийнхөө бие баралтаар олныг гайхшруулсан  Хамба лам Дашдоржийн Итгэлд  мөргөх боломж нээгдэнэ.2008 оны эцсээр Буриад улсын Буддийн уламжлалт хийд -Иволгины дацны дэргэд  Этигэл –дуганыг байгуулсан юм.  Сүсэгтэн олон түүнд зөвхөн  буддийн шашны баярын үеэр мөргөх боломжтой  юм. 

Лхагва гаригийн шөнө Иволгины  дацанд “Лхам “хурах юм. Тэр ном монгол үндэстэний болон Түвдийн өвөрмөц ивээгч Лхам бурханд зориулагджээ.  Домогт гардагаар,  шинийн нэгний урьд шөнө Лхам бурхан манай дэлхий дээр бууж, сүсэгтэн олноо тойрдог ажээ.  Уламжлал ёсоор хурал номын ажиллагааг  орон нутгийн телевизээр шууд дамжуулан  үзүүлэх юм байна.