Йемен улсад мягмар гаригт ерөнхийлөгчийн  ээлжит бус сонгууль болно. Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшсэн цорын ганц хүн бол тус улсын дэд ерөнхийлөгч  Абд Рабуу Мансур Хади юм. Шинэ ерөнхийлөгч  хоёр жилээр сонгогдох ажээ. Энэ хугацаанд Йемен улсад улс-төрийн шинэ системийг тодотгох,  шинэ үндсэн хуулийг боловсруулах  үндэсний яриа хэлцэлийн бага хурлыг хуралдуулах юм. Тус улсын засгийн  эрхийг 30 гаруй жил барьсан  ерөнхийлөгч  Али Абдалла Салехыг огцруулахыг шаардсан засгийн газрын эсрэг жагсаалууд нь Йеменд өнгөрсөн оны 2-р сараас үргэлжилж байсан юм.  Тус улсад эмх замбараагүй байдал гарснаас хойш Йеменд хэдэн зуун хун амиа алдаж, хэдэн мянган хүн шархадсан юм.