Япон болон  АНУ-ын компаниуд  Ираны нефтээс татгалзах тухай эцсийн тохиролцоонд     одоогоор хүрээгүй байна. Энэ тухай мягмар гаригт Токиод Японы худалдаа, аж үйлдвэрийн сайд Юкио Эдано мэдэгджээ. Нөгөөтэйгүүр,  “Иомиури” сонины эх сурвалжаас иш татан Япон ираны нефтийн импортыг  жилд 11 % багасгахад талууд ойртож байна гэжээ.  Холбогдох хэлэлцээрийг 2012 оны  2-р сарын   сүүлээр төлөвлөж байна.

Иранаас нефть импортлохоос татгалзах нь АНУ –ын Ираны эсрэг авсан хориг арга хэмжээний  хэсэг бөгөөд Вашингтон өөрийн холбоотнуудыг үүнд  албадаж байгаа юм.  Японы хувьд татгалзах энэхүү арга хэмжээ нь эдийн засгийн хүнд үр дагавартай юм. Учир нь Иран Японы нефтийн гуравдагч том нийлүүлэгч юм.  2011 оны 3-р сарын 11- нд  гарсан “Фукусима” АЦС- ын ослоос болоод Японы түлшний хэрэглээ нилээд нэмэгдсэн юм.

2012 оны 1-р сард   Ираны эсрэг авсан Америкийн нефтийн хориг арга хэмжээнд  ЕХ нэгдсэн бөгөөд  2012 оны 7-р сарын 1 гэхэд Иран улс нефтийн импортоо зогсоох ёстой юм. Өрнөдийнхөн нефтийн импортын санхүүжилтийг багасгах нь Тегераны цөмийн хөтөлбөрийн санхүүжилтыг багасгахад хүргэнэ гэж үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн амралтын өдрүүдээр Иран нь Их Британь болон Францын компаниудад  нефть нийлүүлэхээ зогсоож байгаа тухайгаа мэдэгдсэн бөгөөд европын нилээд хэдэн орнуудыг дээрх арга хэмжээ хүлээж байгаа гэж сүрдүүлжээ. Иранаас хэмжээлшгүй нефть импортлогч  Хятад улс АНУ болон ЕХ нь Ираны эсрэг хоригоос татгалзсан юм.