Японы “Такахама” АЦС -ын ээлжит реакторыг засвар үйлчилгээ хийхээр зогсоожээ.  Одоо  тус улсын  54 реакторын дөнгөж хоёр нь ажиллаж байна. Нэгийг нь 3-р сард, нөгөөг нь 4-р  сард зогсоох юм.  Өмнө нь зогсоож байсан реакторуудын нэгийг ч буцааж ажлуулаагүй бөгөөд энэ маягаараа 4-р сард тус улсад нэг ч реактор ажиллахгүй болно. 2011 оны 3-р сарын 1-ний хүчтэй газар хөдлөлтийн үеэр реакторуудын хэсгийг автоматаар зогсоосон , нөгөө хэсгийг засвар үйлчилгээ хийхээр зогсоосон юм. Буцаан ажилд оруулахын тулд реакторууд нь заавал стресс-тестийн шалгалтанд орсон байх ёстой юм. Харин түүний хариуцагч компани засгийн газрын дэмжлэг болон орон нутгийн иргэдийн зөвшөөрлийг авсан юм.