Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн идэвхижил дээд цэгтээ хүрч байна гэж шинжээчид ярьцгааж байна. Кремлийн талыг баримтласан “Залуу Орос орон” хөдөлгөөн, сөрөг хүчний “Сонгогчдын Лиг” байгууллага хоёр 3-р сарын 4, 5-нд цуглаан хийх газраа булаалцалдаж байна. Хоёр хөдөлгөөн хоёулаа Москвагийн төвд Лубянын талбайд жагсаалаа хийхийг хүсч байна. Энэ газрын төлөө тэмцэл үргэлжилсээр байна. Москвад өөр талбай байхгүй гэж үү? 1-рт энд Сонгуулийн төв комиссийн байшин байдаг, мөн энэ талбай зөвлөлтийн үеийн НАХ яамны өмнө байдаг ба зарим нэгэн хүмүүсийн үзэж байгаагаар “эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн билиг тэмдэг” юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд сөрөг хүчний талынхан болон одоогийн төр засгийг дэмжигчид ихэд идэвхитэй байлаа. 2-р сарын 18,19-нд гудамжны эсэргүүцлийн жагсаал машины цуваа болон хувирлаа. Ерөнхий сайд В.Путиныг дэмжсэн машины цувааныхан бямба гаригт найрсгаар явж өнгөрсөн бол ням гаригт сөрөг хүчнийхний машины цуваа явлаа. Тэд бүгдээрээ машины цуваа явж өнгөрөх газраар Москвагийн төвийн машины Садовое тойрогийг сонгож авсан байна.

16 километрийн урттай москвагийн алдартай машины тойрог зам анх удаагаа ийм өргөн цар хүрээтэй машины жолооч нарын улс төрийн эсэргууцлийн цуваатай тулгарах шиг боллоо. Бүх замын турш оросын төрийн далбаа болон Путины хөргөөр гоёсон машинууд цувран явлаа. Эсэргүүцлийн цуваа удаан үргэлжилсэнгүй нэг тойрог хийчхээд л тарсан байна. Харин дараагийн өдөр муухан зохион байгуулалттай ийм цувааг сөрөг хүчин зохион байгуулсан байна. Оролцогчид нь нэг газар цуглаагүй учраас хөдөлгөөн нь эмх замбараагүй болсон байна. Машинаа гоёсон байдал нь ч холимог байдалтай байлаа. Энэ эсэргүүцлийн ажиллагаа нь өөрийнхөө итгэл үнэмшлийг хамгаалах арга гэдэгт машины цуваанд оролцсон депутат Илья Пономарев итгэлтэй байна: «Хөдөлгөөний оролцогч гэдгээ хүмүүс мэдрэх ёстой. Улс орон ямар нэгэн хамтарсан үйл ажиллагаагаар дутагдаж байна. Бид чинь сүүлийн 20 жил хамгийн хувиан хичээсэн улс байлаа шүү дээ. Харин одоо хүмүүс энэ хомсдолыг дүүргэж байна. Тэд бүгдээрээ ямар нэгэн зүйлийг хийж чадна гэдгийг тэд мэдрэхийг хүсэж байна» гэж тэр ярилаа.

 “Цагаан гудамж” нэртэй эсэргүүцлийн ажиллагаанд мянга орчим машин оролцсон байна. “Сонгогчдын Лигийн” идэвхитнүүд болон машины цувааг зохион байгуулагчдыг цагаан тууз болон ороолтоор нь холоос таних боломжтой байлаа. Сүүлийн үед тэтэнгүйгээр Москвад нэг ч сөрөг хүчний ажиллагаа явагдахгүй болсон юм. “Бид цаашдаа ч жагсаал цуглаанд оролцох болно” гэж энэ байгууллагын дарга Борис Немцов “ОДХ” радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: « Авилга, хээл хахууль болон бусад муу муухай асуудлуудыг зарчмын хувьд парламентад шийдэж болно. Харамсалтай нь манай парламент мэтгэлцээний газар биш болохоор гудамжинд гарахаас өөр арга алга даа» гэж тэр хэллээ.

Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам төр засгийн талынхан болон сөрөг хүчнийхний идэвхижилт улам нэмэгдэж байна гэж шинжээчид үзэж байна. 3-р сарын 4,5-ны жагсаал цуглаанаас гадна бага хэмжээтэй эсэргүүлийн ажиллагаа 2-р сарын сүүлчээр болж магадгүй.