ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хоёр долоо хоног үлдлээ. Өнөөдөр бүх оросын нэгэн сонинд уламжлал ёсоор В.Путины өгүүлэл гарлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэг ерөнхий сайд энэ удаагийнхаа өгүүлэлээ үндэсний аюулгүй байдал ба армийн ирээдүйд зориулсан байна.

В.Путин зургаа дахь удаагийнхаа хөтөлбөрийн өгүүлэлээ “Хүчирхэг байх нь ОУ-ын үндэсний аюулгүй байдлын баталгаа” гэж гарчигласан байна. “Дэлхий дахин эдийн засгийн болон бусад хямралын нөхцөлд өөрчлөгдөж байна. Хүчээр шахалт үзүүлэх замаар өөрсдийнхөө асуудлыг шийдэх гэсэн санаа байсаар байна” гэж Путин тэмдэглэсэн байна. Энэ нь “өөрийнхөө сул байдлаар хэний ч хорхойг хүргэх ёсгүй” гэсэн үг. Путины энэ удаагийн өгүүлэл нь маш их шүүмжлэлд өртөөд байгаа 23 трилион рубль зарцуулахаар төлөвлөөд байгаа батлан хамгаалахын аж үйлдвэрийн цогцолборыг шинэчлэх болон армийг дахин зэвсэглэх өргөн хүрээтэй хөтөлбөрийн  талаар өгсөн хариулт боллоо. Энэ төлөвлөгөө нь маш их маргаан үүсгэсэн төдийгүй сангийн сайд Алексей Кудринг суудлаас нь хагацаасан юм. Эдгээр зорилт нь “улс орны нөөц боломжтой тэнцүү” гэдэгт Путин итгэлтэй байна. Энд оросын төсвийг милитаричилсан гэсэн яриа байж болохгүй.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэг ерөнхий сайд өнгөрсөн 12 жилийн дотор арми дахь хямралыг даван туулж, шинэчлэх процессийг эхлүүлж чадсан гэдгийг өгүүлэлдээ сануулж байна. Өнгөрсөн оны 12-р сарын 1-нээс эхлэн ОУ-ын батлан хамгаалахын жижүүрт Агаар сансарын батлан хамгаалахын цэрэг гэсэн шинэ алба бий болоод байна. Пуужингийн довтолгооноос анхааруулах системийн хүчийг нэмэгдүүлээд байна. Мөрдөн тагнах системий станцийг Ленинград, Калининград мужууд болон Армавирт барьж эхлээд байна. Яг ийм ижил станцийг Эрхүүд туршиж эхэлсэн юм. ГЛОНАСС системийн бүрэн бүтэн бүлэглэл ажлаад байна.Энэхүү өгүүлэлээ В.Путин оросын болон гадаадын уншигчидад зориулсан байна гэж Улс төрийн мэдээлэлийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин тэмдэглээд: «Энэ өгүүлэл хамгийн чухал,хамгийн гол нь боллоо. Түүний оролцоотойгоор улс орны батлан хамгаалахын нөөц бий болсон гэдгийг Путин ойлгуулж байна. Манай ороны цэргийн шинэчлэлийг анхааралтай ажиглаж байсан барууны нийгэмлэгийнхэнд энэ өгүүлэл зориулагдсан юм. Эцсийн эцэст хувийн чанартай ярианд ч гэсэн энэ шинэчлэл амжилттай болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон. 90-ээд он биднийг түлхэн оруулсан тэр удаан үргэлжилсэн хямралаас ОУ гарч чадсан юм. ОУ-ын Зх-нд одоо байгаа зэвсэглэлийн цогцолборуудыг тоочсон болон хүрсэн амжилтуудыг бичсэн тэр хэсэг онцгой анхаарал татаж байна. Энэ өгүүлэлд барууны нийгэмлэгийг айлгах зорилго тавиагүй юм. ОУ-ын гадаад бодлогын санал санаачлагын цаана тооцох ёстой хүч байгаа гэдгийг харуулсан» гэж тэр ярилаа.

АНУ болон НАТО-гийн ПДХ системийг дэлгэрүүлэх төлөвлөгөөнд өгсөн Москвагийн хариултын тухай ч Путин бичсэн байна. ОУ-ын цэрэг техникийн хариулт үр ашигтай, ижил тэнцүү байх болно. “Пуужин эсэргүүцэх ямарч системийг даван туулж чадах болон оросын хариу өгөх нөөцийг хамгаалах нь” хамгийн бодитой хариулт гэж ерөнхий сайд үзэж байна. Тоон технологийн эрин зуунд үндэсний аюулгүй байдлын стратегийг өөрчлөх шаардлагатай гэдгийг Путин хүлээн зөвшөөрч байна. Мэдээлэлийн сөргөлдөөн тэр дундаа эхний ээлжинд кибер орон зайн хүрээнд болон сансарын орон зай улс орны цэргийн боломж онцгой байр сурь эзлэх ёстой. Харин алсын ирээдүйд туяаны, гео физикийн, долгионы, генийн зэрэг физикийн зарчим дээрх шинэ зэвсгийг бүтээх хэрэгтэй. Энэ зорилтуудыг шийдвэрлэхийн тулд улс батлан хамгаалахын болон иргэний аж үйлдвэрийн шинжлэх ухааны нөөц бололмжийг дээд зэргээр үр ашигтай ашиглах ёстой билээ