Афганистан улсаас гарч байгаа мансууруулах бодисны сувагтай тэмцэх нэрийн дор ОУ-ыг Төв Азиас шахан зайлуулахыг АНУ оролдож байна. Вена хотод болсон Парисын гэрээний бага хурал дээр сонсгосон Вашингтоны шинэ санаачлагыг Улс төрийн технологийн төвийн ерөнхий захирал Сергей Михеев ингэж тайлбарлалаа.

АНУ өөрийн удирдлагын дор өөрийн хөрөнгө мөнгөөр Төв Азийн таван оронд мансууруулах бодисны мафитай тэмцэх тусгай анги нэгтгэл байгуулахыг санал болголоо. Тэдний бодож төлөвлөснөөр Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекстан, Туркмен улсуудын тусгай алба, хүчний байгууллагуудад ирж байгаа нууц болон шуурхай мэдээлэлийн нууцлалд тэд орох эрхтэй байх ёстой гэнэ. Мэдрэмтгий мэдээлэлийг цуглуулах болон тэднийг өөрийн зорилгодоо ашиглах магадлал нь энэ бүс нутагт цэрэг улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэхэд АНУ-д туслана гэж Сергей Михеев үзэж байна: «Өөрийнхөө анги нэгтгэлийг сэлгэн байрлуулах болон тагнуулын мэдээлийг хүлээж авах сүлжээ байгуулахыг Вашингтон оролдож байна. Үүнийг ОУ-тай өрсөлдөөн үүсгэж тус улсыг энэ бүс нутгаас шахан зайлуулахыг оролдож байна гэж үзэх хэрэгтэй. НАТО-гийн хүчин ирснээс хойш Афганистаны героины экспорт арав дахин нэмэгдсэн байна. Мансууруулах бодисны сувгийг хязгаарлах талаар АНУ юу ч хийгээгүй ба харин ч түүнийг нэмэгдүүлэхэд шууд бусаар оролцож байгаа юм. Харин одоо түүнтэй тэмцэх нэрийн дор Төв Азид шургалахыг санаархаж байна. АНУ-ын санаачлага бол тус бүс нутгийг тогтворгүй болгоход оршиж байгаа юм» гэж тэр ярилаа.

Вена хотод болсон Парисын гэрээний бага хурал дээр ОУ энэ санаачлагад хориг тавьсан байна. Энэ бага хурал нь Афганистанаас гарч байгаа мансууруулах бодисын сувагтай тэмцэхэд зориулсан олон улсын томоохон форум юм. Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекстан, Туркмен улсуудыг Вашингтон өөрийн талд оруулж чадсангүй гэж Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Аждар Куртов тэмдэглэж байна: «ОУ-ын байр суурийг Төв Азийн таван улс дэмжлээ. Америкчууд энэ санаачлагын нэрийн дор мэдрэмтгий мэдээлэлд орох нүхийг хайж байна гэж эдгээр улс болгоомжилж байгаа нь ч үндэслэлтэй юм. Мөн төр засгийн нэрийг гутаах материал цуглуулах боломжтой болно. Цаг нь болоод ирхээр өөрийн тусгай зориулалтын анги нэгтгэл дээр тулгуурлан тус улсуудын улс төрийн нөхцөл байдалд нөлөөх бүр цаашилбал төрийн эргэлт хийхэд ч туслах боломжтой болно» гэсэн үг гэж тэр ярилаа.

Энэ нь бүс нутгийн тогтвортой байдалд өгөх шууд цохилт юм. АНУ өөрийн санаачлагынхаа хүрээнд бүс нутаг дахь нөлөөгөөрөө гол өрсөлдөгч болсон Хятад улсад зай гаргасангүй. Төв Азийн орнууд болон ОУ-тай ярихад нь “саад болгохгүйн” тулд Бээжинг тоглоомоос хассан бололттой.

Юу ч боллоо гэсэн түүний хөршүүдтэйгээ харилцах харьцааг хөндсөн нууц мэдээлэлийг америкийн зааварлагчид хөрш орнуудаас нь авч байгааг  үг дуугүй ажиглаж суух нь Бээжингийн ашиг сонирхолд нийцэхгүй юм. Тэр тусмаа ШХАБ-ын түншүүдийнх нь тухай асуудал яригдаж байхад шүү дээ. Мансууруулах бодисны сувагтай тэмцэх асуудал бол шанхайн “зургаагийн” тэргүүлэх чиглэл юм. ШХАБ дахь Бээжингийн нөлөө болон хөршүүдтэйгээ нягт хамтын ажиллагаа бүс нутагт шургалах гэсэн АНУ-ын цэрэг улс төрийн шинэ сувгийг хаах ажил дээр амжилттай хамтран ажиллана гэж үзэж байна. Вашингтон Вена хотод амжилт олоогүй ч гэсэн гурван сарыг дуустал афганын мансууруулах бодисны сувагтай тэмцэх тухай “салангид” гэрээнд гарын үсэг зуруулахын тулд Төв Азийн орнуудыг “шахах” болно.