Хүссэн хүн бүрийг хүлээж авах Байгал нуурын загасчлал Буриадын Прибайкалын дүүрэгт 4-р сарын 13-14-нд болно. Владивосток, Красноярск, Эрхүү хотуудын болон Монгол улсын загасчдаас мэдүүлэг ирээд байна. 2011 оноос дутахгүй олон оролцогчид ирнэ гэж хүлээж байна. Өнгөрсөн жил 700 хорхойтой загасчид ирсэн юм. Байгал нуурын загасчлалд нийтдээ 177 баг оролцсон ба тэднийг дэмжихээр 5000 хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирсэн билээ. “Байгал нуурын загасчлал” БН улсын хэмжээний уралдаан тэмцээн байснаа олон улсын төсөл болтлоо хөгжсөн юм. Загасчид, хөгжөөн дэмжигчдийн парад болон багаа танилцуулах ажиллагаагаар загасчлал эхэлдэг байна. Байгал нуурын мөсөн дээр асар том лагерь бий болдог юм. Тэмцээнд түрүүлэгчид өнгөрсөн жилийн нэгэн адил “УАЗ-Хантер” машин авах юм байна. Мэдүүлгийг “Рыбалка” зохион байгуулагчдын сайт дээр 3-р сарын 20 хүртэл хүлээн авч байна.