Тус улсад ерөнхийлөгчийн сонгууль явуулах товыг хожуу зарлана гэж Египетийн сонгуулын комисс мэдэгдсэн гэж араб хоорондын “АльЖазира” телевизийн суваг мэдээлсэн байна. Гадаадад амьдарч байгаа египетчүүдийн саналыг хураах асуудлын зохион байгуулалтын хүндрэлээс болоод сонгуулийн товыг зөвшилцөж чадахгүй байна гэж сонгуулийн комиссийн дарга Фарук Султан мэдэгдсэн байна. 3-р сарын 10-наас нэр дэвшигчдийг бүртгэж эхлэх хугацаа өөрчлөгдөхгүй гэж Султан хэлсэн байна. Нэр дэвшигчдийг бүртгэж эхлэхээс өмнө ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг товыг ямарч байсан зарлана гэж Султан нэмж хэлсэн байна. “Сонгууль 6-р сарын эхний өдрүүдэд эхлэх ба хэрвээ хоёр дахь шат явагдвал энэ сарын сүүлчийн долоо хоногт дуусна гэж” сонгуулийн комиссийн төлөөлөгч Ахмад Шамс ад-Дин урьд нь мэдэгдэж байсан юм.