Хүний эрхийн асуудлаар ярихдаа хятадын нөхцөл байдлыг хатуу тооцож хэтрүүлсэн шаардлага тавихгүй байхыг Хятад улс АНУ-аас шаардаж байна. БНХАУ-ын даргын орлогч Си Зиньпин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа ингэж мэдэгдсэн байна. Харилцан хүндэтгэл, тэгш эрх болон үндсэн эрх ашгийг тооцон үзсэн нөхцөл байдалд түншлэлийн хамтын ажиллагааны харилцааг тогтоож болно гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна. “Шаахай таарч байгаа эсэхийг өмсөж байгаа хүн л мэднэ гэж ” Си Зиньпиний хэлснийг БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ян Зечи, 2012 оны 2-р сарын 13-17-ны хооронд Си Зиньпинийн АНУ-д айлчилсан дүнгээр хятадын сэтгүүлчидэд зориулж хийлгэсэн хэвлэлийн шуурхай хурал дээр дурьдсан байна. Улс орондоо хүний эрхийг мөрдөх хандлагыг төгөлдөржүүлэх асуудлаа Хятад улс үргэлжлүүлж байгаа ба энэ асуудлаар АНУ болон дэлхийн бусад улсуудтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Си Зиньпин мэдэгдсэн байна. Түвдийн болон тайванийн асуудлаар Хятад улс сэтгэл түгшиж байгааг АНУ тооцон үзхийг Си Зиньпин хэлэлцээр дээр шаардсан байна.