0Одоо Иранд цохилт өгөх нь цагаа олоогүй хэрэг болно гэж өчигдөр АНУ-ын өндөр албан тушаалын цэргийн дарга мэдэгсэн байна. Өөрийн гэсэн атомын бөмбөг бүтээхийн тулд Иран улс цөмийн хөтөлбөрөө ашиглаж байгаа эсэх нь одоо тодорхой бус байна гэж АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Мартин Демпси мэдэгдсэн байна. Иран улсыг “оновчтой тоглогч” гэж Дэмпси үзэж байна. Ийм учраас Тегераныг цөмийн цэргийн хөтөлбөр бүтээхээс татгалзуулахын тулд АНУ болон түүний холбоотнууд дипломат ажиллагаа болон олон улсын хориг арга хэмжээ авах бодлогоо хүлээзнэх хэрэгтэй байна гэж Демпси Си-Эн-Эн телевизийн компанид ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. АНУ-ын Ираны талаархи ерөнхий байр суурийг Израиль улс ойлгож, мэдэж байгаа гэдэгт найдаж байна гэж генерал тэмдэглэсэн байна.