БН Буриад улсын Ринпоче Багш сүмийн лам нар өнгөрч буй туулай жилийн сүүлчийн өдрүүдэд 160-н гэрийн тэжээмэл туулайн амь насыг аварлаа. “Приангарьед амьтны аж ахуй дампуурч байгаагаас болж 160 тэжээмэл туулайг алах гэж байгааг Гүн хүндэтгэлд лам Ело Ринпоче мэдээд тэднийг худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна” гэж “Интерфакс” мэдээлжээ. Өвлийн улиралд тээвэрлэх асуудал хүндрэлтэй байгаа учир эдгээр туулайнуудын гурван сарын тэжээлийн мөнгийг сүмийнхэн төлсөн байна. 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр өнгөрч буй жилийн билиг тэмдэг болсон дэлдэн чихтүүдийг Улаан-Үд хот дахь Ринпоче Багш сүмийн нутаг дэвсгэрт хүргэх ба хүссэн хэн бүхэн туулайнуудыг гэртээ аваачиж болно. Амьд амьтны амийг аварвал сайн үйлс, буян болдог ба урт удаан наслахын учир шалтгаан болдог гэж буддын шашинтнууд үздэг юм. Орос улсын буддын шашинтнууд 2-р сарын 22-нд Туулай жилээ үдэж, Луу жилтэйгээ золгох болно.