Өмнөд Солонгос улс өнөөдөр  БНАСАУ-ын хилийн ойролцоох маргаантай хэсэгт хээрийн сургууль хийлээ. Хээрийн сургууль Йонпхёндо арлын ойролцоо болж байгаа ба байлдааны сум хэрэглэх юм байна. Хээрийн сургууль хийж байгаа газраас холгүй амьдардаг хүмүүсийг тус сургуулийг дуустал иргэний хамгаалалтын хорогдох байрандаа байхыг анхааруулсан гэж Өмнөд Солонгосын армийн жанжин штабын эх сурвалж Ассошиэйтед Пресс агентлагт мэдээлсэн байна. Энэ удаагийн сургууль хоёр цаг орчим үргэлжилнэ. Сөүл хээрийн сургууль эхлэж байгаагаа Пхеньянд мэдэгдсний дараа БНАСАУ-ын ЗХ-ний төлөөлөгч энэ сургуулийг “эртнээс бэлдсэн цэргийн өдөөн хатгах ажиллагаа” гэж нэрлэсэн байна. Хэрвээ Хойд Солонгос улсын нутаг дэвсгэрт халдсан тохиолдолд хүч хэрэглэхэд бэлэн байна гэж мэдэгджээ. БНАСАУ, Өмнөд Солонгос улсын хооронд хилийн маргаантай хэсэг өнгөрдөг Йонпхёндо арлын ойролцоо 2010 оны 11-р сарын сүүлчээр тус бүс нутагт сүүлийн хагас зуун жилд болоогүй зэвсэгт будилиан болсон юм. Энэ будилианаас болж өмнөд солонгосын 2 цэргийн албан хаагч, 2 энгийн иргэн алагдаж, 17 цэргийнхэн шархадсан билээ.