Хэрвээ Орос улс үнэхээр хүчирхэг байж чадах юм бол улс орныхоо үндэсний аюулгүй байдлын баталгаа болно. ОУ-ын ерөнхий сайд В.Путин энэ сэдвийг сонгуулийн өмнөх ээлжит өгүүлэлийнхээ гол агуулга болгосон байна. Тэрээр өгүүлэлээ “Хүчирхэг байна гэдэг ОУ-ын үндэсний аюулгүй байдлын баталгаа” гэж гарчигласан байна. ОУ “өөрийнхөө сул байдлаар хэний ч хорхойг хүргэх ёсгүй” ба “ямар ч нөхцөл байдалд” стратегийн тогтоон барих нөөцөө бэхжүүлэхээс татгалзахгүй гэж оросын ерөнхий сайд “Российская газета” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ анхааруулсан байна. ОУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборыг шинэчлэх болон зэвсэгт хүчний хөгжлийн урьд хожид үзэгдээгүй хөтөлбөрийг батлаж, хэрэгжүүлж байгаа гэдгийг тэр санууллаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ойрын арван жилд нийтдээ 23 триллион рубль гаргаж байгаа гэж тэр хэллээ. Тэнгисийн цэргийн флотыг тэр дундаа Хойд болон Алс Дорнодын флотыг сэргээх нь үндсэн зорилт гэж тэр үзэж байна. Америкийн ПДХ даяарчлалыг хамарсан системийг дэлгэрүүлж байгаа явдлыг Путин хөндөхдөө, ОУ-ын цэрэг техникийн хариулт үр ашигтай иь ижил байх болно мэдэгдлээ.