Сибирийн Омск хотын маш бяцхан зүйл хийдэг Анатолий Коненко 0,9 миллиметрийн тавхайтай хос эсгий гутал хийсэн байна. Ингэснээр тэр Иваново хотын Соколовын гэр бүлийнхний 1,1 миллиметрийн хэмжээтэй эсгий гутал хийсэн дээд амжилтыг эвдэсэн байна. “Яг энэ хэмжээнээс эхлээд амьсгалаа удаашруулж, зүрхний цохиолт хооронд ажилласан” гэж сибирийн нутгийн энэ эр өөрийн блогтоо бичсэн байна. Коненкогийн хэд хэдэн маш бяцхан бүтээлүүд түүний дотор хамгийн жижигхэн ном Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн юм. Түүний бүтээлүүдийн дунд тахласан нохой бөөс, сүүний сүвэгчин доторхи тэмээн цуваа, шавьжнуудад зориулсан алтан мөнгөн эдлэл зэрэг байдаг билээ. 

Гэрэл зураг