Бямба гаригт зүрхэндээ нь мэс засал хийлгэсэн Япон улсын эзэн хаан Акихитогийн бие илааршиж байна. Хаан өөрөө ус ууж байгаа ба түүнд ном уншихыг хэзээ зөвшөөрөх бол гэж асууж байна гэж эзэн хааны ордоны удирдлагаас мэдээлсэн байна. 78 настай Акихитог түүний гэргий хатан хаан Митико өнөөдөр эргэсэн байна. Токио хотын төвд байрлах эзэн хааны ордонд тус улсын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс цугларч байна. Тэд тусгайлан гаргасан номон дээр эзэн хаанаа хурдан эдгэхийг ерөөсөн сэтгэлийн үгээ бичиж байна. Өнгөрсөн оны 3-р сарын 11-нд тус улсад хүчтэй газар хөдлөлт болж гамшиг удаж “Фукусима-1” АЦС-д осол болсны дараа эзэн хаан Акихитогийн бие эрс муудсан юм.