0Тэтгэвэр, цалинг багасгах тухай хуулийн төслийг Грек улсын засгийн газар бэлтгэлээ. Энэ хуулийг парламентэд маргааш оруулна. Өчигдөр сайд нарын зөвлөл ийм шийдвэр гаргасан байна. Парламент 2-р сарын 13-нд улсын зардлыг 3,3 тэрбумаар багасгах тухай шийдвэрлэсэн нийт дүнгээс 325 сая еврог багасгахаар энэ хуулинд заасан байна. Улсын зардалын нэмэлт багасгалтыг олон улсын зээлдүүлэгчдийн “гурвалтай” зөвшилцсөн бөгөөд улс орныг мөнгөний ханшны уналтаас аврахад шаардлагатай 130 тэрбумын хэмжээтэй хоёр дахь тусламжийг Афинд олгох нөхцлүүдийн нэг болсон байна.