НҮБ-ын ЕА 2-р сарын 16-ны үдэш Сири улсад болж байгаа хүчирхийлэлийг эрс шүүмжиллээ. ЕА энгийн номхон иргэд амь насаа алдаж байгаа бурууг Башар Асадын цэргүүдэд тохлоо. Санал хураалтын дараа оросын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэхдээ: «ОХУ хэд хэдэн өөрчлөлт оруулахыг санал болгосон. Бүх сөрөг хүчнийхэн зэвсэгт дайнчдын бүлгээс тусгаарлах хэрэгтэй байна гэсэн ухаалаг шаардлагыг бид тавьсан юм. Харин эдгээр бүлгийнхэнд төрийн байгууллага болон орон сууцанд халдахаа зогсоохыг шаардсан юм. Мөн засгийн газрын цэргүүд хот тосгодыг буудахаа зогсоож, тэндээс гарч явахыг санал болгосон билээ. Бидний санал болгосон өөрчлөлтийг авч хэлэлцээгүй билээ. Ийм нөхцөл байдалд эсрэг санал өгөхөөс өөр арга ОУ-д байгаагүй» гэж тэрээр хэллээ.

Башар Асадыг огцоруулах тухай АОЛ-ийн уриалгыг НҮБ-ын ЕА дэмжсэн юм. Асуудлыг ингэж тавибал хүлээн авах аргагүй гэж ОУ үзэж байгаа юм гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров онцлон тэмдэглэлээ: «Үнэнийг хэлэхэд бид жирийн сонголт хийх зам дээр ирээд байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн тэргүүлэх гишүүд үлдсэн бүх асуудлын угтвар нөхцөл болгож дэглэмийг өөрчлөх шаардлага тавибал урьдчилан харахын аргагүй хор уршигтай өргөн хэмжээний иргэний дайнд хүргэнэ. Би Дамаскт аялаж ирснийхээ дараа ийм итгэл үнэмшилд хүрсэн юм. Хэрвээ бид аль болох хурдан хугацаанд цус урсгах явдлыг зогсооё гэж бодож байвал урьдчилсан нөхцөл тавихаас татгалзах шаардлагатай байна. Сири улсад бие биенээ буудаж байгаа гартаа зэвсэг барьсан бүх хүмүүст хандаж үүнийгээ зогсоож хэлэлцээрийн ширээний ард суухыг бид нэгэн дуугаар шаардах хэрэгтэй байна» гэж тэр ярилаа.

Тэднийг хэлэлцээрийн ширээний ард суулгаж болох уу? Боломж байсаар байна гэж Ливи улсад элчин сайдаар сууж байсан Алексей Подцероб үзэж байна: «Энэ нь боломжтой тэгэхдээ хоёр талд хоёуланд нь ижилхэн даралт шахалд үзүүлэх ёстой. ОУ өөрийн гүйцэтгэх ёстой үүргээ  биелүүлсэн. Лавров, Фрадков хоёр Дамаскт байхдаа Москвад уулзалт хийхийг санал болгосон. Башар Асад үүнийг зөвшөөрсөн. Одоо тэгэхлээр сөрөг хүчин тэр тусмаа гадаадад байгаа сөрөг хүчнийхэнд даралт үзүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь барууны гүрэн улсууд үүнийг хийхээс татгалзаж байна. Ийм даралтт шахалтгүйгээр сөрөг хүчин хэлэлцээрийн ширээнд суухгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт гадаадын халдан түрэмгийлэл болно гэдэгт тэд найдаж байна. Тэгсэн цагт тэд НАТО-гийн тусламжтайгаар ливийн сөрөг хүчин шиг төрийн эрхэнд гарна гэж хүлээж байгаа юм» гэж тэр ярилаа. Баасан гаригт Сири улсад хүчирхийлэл дахин гаарсны дараа Москва НҮБ-ын хүрээнд сирийн хямралыг шийдвэрлэх эрэл хайгуул хийхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна. Олон улсын түншүүдтэй харилцан хамтран ажиллахдаа сирийн ард түмний ашиг сонирхол, тус бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг харгалзан үзэж, захирагдах ёстой гэж ОУ үзэж байна.