“Стратегийн санал санаачлагын цаг үе” уриан дор Красноярск хотод Эдийн засгийн 9-р форум болж түүнд оросын болон гадаадын 2500 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон байна. Энэ удаа бизнес элитүүд санхүүгийн цаг үеийн асуудлуудыг хэлэлцээд зогсоогүй Стратегийн санал санаачлагын агентлагын \СССА\ хуралдааны хүрээнд форум дээр танилцуулсан төслүүдийн чанарыг хэлэлцлээ. Энэ агентлаг нь харьцангуй залуу байгууллага бөгөөд байгуулагдаад жил ч хүрээгүй байна. ОУ-ын засгийн газрын санаачлагаар байгуулагдсан энэ агентлагын гол зорилго нь хосгүй санал санаачлага болон бүтээгдхүүнийг ургаш ахиулж дэмжихэд оршино. Жишээ нь нэг компани ДОХ, халдварт шар өвчин гэх мэт вирусын өвчнийг шууд илэрүүлж чадах цилиндир хэлбэртэй багажийг үзүүлсэн байна. Бас нэг ноу-хау бол хийн дэлбэрдэггүй баллон юм. Энэ баллон жолооч нарт маш хэрэгтэй зүйл. Боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид эдгээрийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад бэлэн байна.

Харин хуучирсан стандартыг өөрчлөхөд улсын тусламж хэрэгтэй байна. Шаардлагатай өөрчлөлтийг бэлтгэх даалгавар өгнө гэж В.Путин хэлсэн байна. Үүнийг ойрын үед хийх хэрэгтэй байна, СССА-г дэмжихийг бодно. Холбогдох яаманд зохих даалгаварыг өнөөдөр, маргааш өгөх болно. Машины болон хийн аж үйлдвэрт энэ нь үсрэлт болж мэднэ гэж ерөнхий сайд ярьсан байна. Энэ шинэ баллоныг композитын полимерийн материалаар хийж байна. Дэлбэрэх аюулгүй нь түүний цорын ганц давуу тал ч биш юм. Энэ баллон нь 2,5 дахин хөнгөн, 30 жилийн ашиглалтын хугацаатай юм. Үүнээс гадна хэзээч зэврэхгүй сайн талтай юм. Нефть хийн болон металлургийн аж үйлдвэрийн ажилчдын ажлын хувцас хийхэд ашиглаж болох тусгай хамгаалалттай даавуу үйлдвэрлэх төсөл бас сонирхол татлаа. Өнөөгийн Красноярскийн форум оросын ирээдүйтэй, сонирхолтой арваад төсөлд дардан зам гаргаж өглөө. СССА тасралтгүй ажиллаж байна. Өнөөдөр идэвхитэй ажилд 99 төсөл байгаагаас 50-ийг нь ойрын үеийн ажлын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх болно.