Байгал нуурын эдийн засгийн форум \БНЭЗФ\ энэ жил Улаан-Үд хотод 9-р сарын 14-15-нд  болно. Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын өнөөдөр ингэж мэдээлсэн байна. Эрхүү хот БНЭЗФ явуулах монополь эрхээ алдаж байна гэж оны Эрхүү мужийн засаг захиргаа оны эхэнд мэдэгдсэн юм. Эрхүү мужийн засаг захиргаа болон ОХУ-ын Бүс нутгийн яамтай хамтран БНЭЗФ-ыг зохион байгуулдаг Холбооны зөвлөл энэ шийдвэрийг гаргасан байна. БНЭЗФ жил тутмынх болж байгаа бөгөөд оросын бүс нутгуудад явагдах ба хоёр жилд нэг удаа Эрхүү хотод болох юм байна. БНЭЗФ нь оросын томоохон форумуудын нэг бөгөөд 2000 оноос хойш явагдаж байгаа юм. Харин 2010 оноос хойш жилд нэг удаа явагдах болсон юм. 2011 онд БНЭЗФ олон улсын статустай болсон билээ. Уламжлал ёсоор есдүгээр сард БНЭЗФ-ын талбар дээр холбооны хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын төлөөлөгчид, ойрын гадаад орнууд, Европ, АНД-н орнуудын төлөөлөгчид, тэргүүлэх нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, бинесменүүд хуран цуглардаг байна.