0ОУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, одоогийн ерөнхий сайд Владимир Путиныг дэмжсэн москвагийн машины цуваанд 2000 орчим машин оролцсон байна. Нийслэлийн цагдаагийн газар ингэж мэдээллээ. Ерөнхий сайдыг дэмжихээр мянгаад машин ирсэн гэж өөр эх сурвалж мэдээлсэн байна. Харин зохион байгуулагчид нь 5000 машин оролцоно гэж мэдэгдэж байсан билээ. Машины “аВВтоParty” нэртэй цуваа нь бямба гаригийн орой Москвад болсон байна. ОУ-ын далбаа, Путины хөрөг, уриагаар чимэглэсэн машинууд хотын төвийн тойргоор явсан байна. Засгийн газрын тэргүүнийг дэмжих ажмллагаанууд оросын олон хотуудад энэ өдөр болжээ. Санкт-Петербургт хамгийн том ажиллагаа болсон ба тэнд 60 мянган хүн оролцсон байна. “Эдийн засгийн хөгжил болон нийгмийн амгалан тайван байдлын баталгаа болсон” одоогийн ерөнхий сайдын төлөө саналаа өгөхийг оросуудад зохион байгуулагчид нь уриалжээ. ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 4-нд болно.