1950-1953 оны солонгосын дайнаас болж салж сарнисан төрөл төрөгсөдийг уулзуулах тухай хэлэлцээр хийх Өмнөд Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэгийн саналыг БНАСАУ няцаалаа. Йонхап агентлаг энэ тухай бямба гаригт мэдээлсэн байна. Хэлэлцээр эхлэхээс өмнө, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир нас барсантай холбогдуулж албан ёсоор эмэгнэл илэрхийлээгүйнхээ төлөө Өмнөд Солонгос улс уучлалт гуйх ёстой гэж Пхеньян үзэж байгаа юм. Урьд нь солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон зүйлээ биелүүлэхийг Сөүлээс Пхеньян шаардаж байна. Бараг 60 жил уулзалдаагүй ахан дүүсийг уулзуулах тухай хэлэлцээрийг сэргээх тухай ажлын хэлэлцээрийг 2-р сарын 20-нд хийе гэсэн саналыг Өмнөд Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэг Умардын нөхдүүддээ тавьсан байна. Мөн хэд хэдэн хүмүүнлэгийн асуудлуудыг хэлэлцэхээр Сөүл төлөвлөж байжээ.