0Курилийн булангийн Итуруп арлын эргийн ойролцоо өеөдсөн “Каракумнефть” газрын тос тээвэрлэгч оросын хөлгөөс 28 шоо метр дизелийн түлш соруулж авсан байна. Энэ тухай өнөөдөр орон нутгийн ОБЯ “Интерфакс” агентлагт уламжилжээ. Усанд шумбагчид хөлгийн ёроолын хэсэг эвдэрснийг илэрүүлсэн байна. Азаар нефтийн бүтээгдхүүн асгараагүй байна гэж мэргэжилтнүүд мэдэгджээ. Курильск боомтын эргийн зурваст бага хэмжээний нефтийн толбо илэрсэн байна. Өеөдсөн хөлгөөс бүх дизелийн түлшийг соруулсны дараа л “Каракумнефть” хөлгөөс хэдий хэмжээний түлш асгарсныг тооцож болно гэж тус агентлагт мэдээлжээ. “Каракумнефть” газрын тос тээвэрлэгч оросын хөлөг 2-р сарын 15-ны үдэш өеөдсөн юм. Энэ хөлөг 1000 тонн орчим дизелийн түлш тээвэрлэж байжээ. Хөлгийн багын 20 хүнийг эрэг дээр авчирч зочид буудалд байрлуулжээ.