0Хүнсний аюулгүй байдал болон цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлуудын улс төрийн шийдлийг эрж хайх нь “том хорийн” ГХЯ-дын тэргүүнүүдийн албан бус уулзалтын анхаарлын төвд байх болно. Сайд нарын хоёр өдрийн уулзалт өнөөдөр мексикийн Лос-Кабос хотод нээгдэнэ. Хэлэлцэх хэрэгт эдгээр асуудлыг энэ жил G20-ийг даргалаж байгаа мексикийн талаас оруулсан байна. Эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, дэлхийн санхүү, валютын системийг шинэчлэх, даяарчлалын болон бүс нутгийн эдийн засгийн тэнцвэртэй бус байдлыг даван туулах зэрэг нь энэ жил G20-ийн хүрээнд хэлэлцэх үндсэн асуудлууд байх ёстой гэж Мексик улсын ерөнхийлөгч Фелипе Кальдерон үзэж байна. ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич болох гэж уулзалтыг тайлбарлахдаа сайд нарын уулзалтын хэлэлцэх хэргийг олон төрөлтэй болгох гэсэн Мексик улсын саналыг Москва дэмжиж байгаа боловч түүнийг улс төржүүлэхийг эсэргүүцэж байна гэж тэмдэглэсэн байна. Энэ удаагийн уулзалт нь энэ оны 6-р сард тэнд болох G20-ийн дээд хэмжээний уулзалтын угтвар болж байгаа юм. ОУ-аас Мексик улсад суугаа элчин сайд тэнд ОУ-ыг төлөөлөх юм. “Хорийн бүлэг” олон улсын форумыг 1999 онд байгуулсан юм. Энэ “хорьд” Австрал, Аргентин, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, Хятад, Өмнөд Солонгос, Мексик, Орос, Саудын Арав, АНУ, Турк, Франц, ӨАБНУ, Япон зэрэг улсууд болон ЕХ багтдаг юм. ОУВС, Европын Төв банк, Дэлхийн банк зэрэг байгууллагууд “хорийн” уулзалтын байнгын оролцогчид юм.