Хэдэн жилийн өмнө  Оросын телевизийн “Ардын жүжигчин” төслийн ялагч болсон,  “Премьер –министр” группын гоцлол дуучин  Борхүүгийн Амархүү одоо баялаг туршлагатай болж, од  болох хүсэлтэй шинэ авъяастнуудад туслаж байна. Амархүү “Ардын жүжигчин” төсөлтэй адил төстэй монголын  Universt Best Songs   уралдаанд  оролцогчдыг шүүх юм.Уралдаан  дөрөвдэхь удаагаа явагдаж байгаа бөгөөд “Премьер министр”  хамтлаг тусгай зочноор орж,  энэ арга хэмжээг байнга дэмжиж иржээ. Энэ удаа түүнд шүүгчийн бүрэлдэхүүнийг тэргүүлэхийг санал болгожээ.   Энэ саналыг  дуучин шүүгч дуртайя хүлээн авсан байна.