Москвад анх удаа сонгуулиас хэдхэн хоногийн өмнө сонгуулийн санал хураах бэлтгэл ажлын дасгал сургуулилиыг зохион  явуулна.   “Нээлттэй хаалгаар ”  сонгуулийн санал хураалтыг зохион явуулах болон техникийн  ажиллагааны дүрэм журамтай танилцуулах юм.  Бүх хүмүүст санал хураалтанд оролцох боломжтой бөгөөд сонгуулийн дүн гаргахыг  камераар ажиглаж болох юм. Веб камерууд тестийн дэглэмд ажиллах болно.Туршилтын санал хураах явцад таван нэр дэвшигчдийн оронд /эрх баригч намаас/ Александр Македонский, /францын хувьсгалын дэвшүүлсэн/ Наполеон   Бонапарт, /Орос улсын дэвшүүлсэн/ I Петр, /английн лордуудын дэвшүүлсэн/ Уинстон Черчиль болон /монгол-татарын Ордын дэвшүүлсэн/ Чингис хаан нарын нэрийг дэвшүүлжээ.

Сонгуулийн төв комисст мэдэгдэхдээ, Нээлттэй өдөр 2-р сарын 25- ны  бямба гаригийн 10:00 цагт эхлэх юм 11:30 минут хүртэл “дэлхийн хувь тавиланг эзэмдэгчийн “ төлөө санал хураалт явагдана. 11:30-13:00 хүртэл сонгуулийн дүнг гаргана. “Нээлттэй хаалганы өдөрт москвагийн жирийн иргэдээс гадна ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг урьжээ. Мөн түүнчлэн тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон улс-төрийн намуудын  төлөөлөлүүд, хотын байгууллагуудын болон  олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид, хотын хурлын  депутатад нэр дэвшигчид, сонгуулийн үеэр  санал хураах ажиллагааг хянахаар бэлтгэж байгаа байгууллагуудын төлөөлөгчид болон ажиглагчдыг СТК  оролцохыг урьжээ.