Хятад улс Сирид бүх ард түмний санал хураалт явуулахын төлөө байж, хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг Сирийн эрх баригчид ба сөрөг хүчинд уриалж байна гэж өнөөдөр БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай Дамаскад хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдэгдэв. «Байдлыг аль болох түргэн тогтворжуулах нь сирийн ард түмний ашиг сонирхолд тустай» гэж тэрээр онцлов. «Сирийн Үндсэн хуулиар явуулах бүх ард түмний санал хураалт болон парламентын сонгууль тайван явагдана гэдэгт Бээжин найдаж байна гэж хятадын дипломат ажилтны хэлснийг «Интерфакс» агентлаг тэмдэглэв. Өөрийн асуудлуудыг гаднын оролцлого ба гадаад орнуудаас болзол тулгаж хүлэлгэхгүй нөхцөлд шийдвэрлэх боломж Сирид олгох хэрэгтэй гэж Бээжин Москва хоёр үзэж байна. Сирийн эсрэг хориг ба гадаадын хүчнийг тус улсад оруулахыг эсэргүүцэж байна гэж Хятад улс нэг бус удаа мэдэгдсэн билээ.