2012 онд ОХУ-ын батлан хамгаалалт-аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрүүд улсаас 900 тэрбум рубль буюу 30 тэрбум долларын захиалга авна гэж өнөөдөр ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин  машин үйлдвэрлэгчдийн холбооны хуралдаан дээр мэдэгдлээ. Рогозины хэлснээр бол 2012 онд санхүүжүүлэлт 2010 оныхоос 75-80 хувиар  нэмэгдэж байна гэж «Интерфакс» агентлагаас мэдээллээ. Засгийн газраас 2020 он хүртэл Оросын зэвсэгт хүчний хөгжилд нийт 23 триллион рубль гаргахаар төлөвлөснийг Д.Рогозин дурдав.